Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
С.Зориг агсны хэрэгтэй холбоотой байгуулагсан түр хороонд АН-ын зөвлөлөөс санал хүргүүллээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Их Хурлаар С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулсан. Тэгвэл АН-ын Зөвлөл бүлгийн хуралдаанаар энэ хэрэгт хамаарах санал дүгнэлтийг түр хороонд хүргүүлэх нь зүйтэй хэмээн хэлэлцсэн учир Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт албан тоот хүргүүлжээ. Тус санал хүргүүлэх тухай бичигтээ Ардчилсан нам С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд болон захиалагч заавал илрэх ёстой гэсэн зарчмын хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Ардчилсан намаас ирүүлсэн санал, дүгнэлтэд:

  • Ардчилсан нам С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн шүүсэн асуудлыг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна.
  • Түр хороо нь уг хэргийн мөн чанарыг алдагдуулж, үнэн зөвийг нь бүдгэрүүлэх, нийгэмд бодит бус төөрөгдөл бий болгож, хэргийн захиалагчийг илрүүлэн тогтооход улс төрийн аргаар саад бэрхшээл үүсгэж болохгүйг сануулж байна.
  • Түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хууль, шүүхийн байгууллагын бие даасан үйл ажиллагаанд улс төрийн зорилгоор нөлөөлөх бус, түр хорооны эрх үүргийн хүрээнд “санал, зөвлөмж” гарган ажиллахыг санал болгож байна хэмээсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан