Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Д.Тогтохсүрэн: АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2017 онд дууссан

УИХ-ын МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Тус хурлаар АТГ-ын дарга, дэд даргын тухай асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ярихдаа “МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь АТГ-ын даргад З.Дашдавааг, дэд даргад Ж.Батсайханыг нэр дэвшүүлж, томилохыг дэмжсэн. АТГ-ын хуульд тодорхой шаардлагууд бий. Хууль хяналтын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан байх гэдэг. З.Дашдаваагийн хувьд ч, Ж.Батсайханы хувьд ч 20-25 жил цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, АТГ-т ажилласан юм билээ. Мөн энэ хоёр албан хаагчийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд огт оролцоогүй юм байна. АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан уу, үгүй гэдэг асуудал байнга яригддаг. Авлигын эсрэг тухай хуулийн 21,1-д АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. 21,5-д  АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21,1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэсэн байгаа. Энэ хуулиар АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын дагуу дараагийн даргын асуудлыг хэлэлцэх нь зүй юм гэж үзээд ярилцсан байгаа” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан