А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
21 аймгийн Эрүүл мэндийн газар түргэн тусламжийн автомашинтай болов
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч Ө.Наранбаатар :
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч С. Мягмарсүрэн:
Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин гардуулж өгөв.
үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. Орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашиныг олгож байгаа гэлээ.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч Ө.Наранбаатар :
Өргөн уудам газар нутгийн 80 хувийг хамарч, 10 мянга гаруй хүн амд хүрч, 300 км-ийн радиуст дуудлагад явдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд бид дунджаар 1000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд бол хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад туулах чадвартай сайтай машин хамгийн тохиромжтой байдаг.
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч С. Мягмарсүрэн:
Би байгууллагадаа 33 дэх жилдээ жолоочоор ажиллаж байна. Хөдөө орон нутагт уултай, хадтай маш их бартаатай замаар явдаг учраас туулах чадвар сайтай машин л хэрэгтэй байдаг. Машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж явсаар 9 жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна гэв.
0 Сэтгэгдэл

























