А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Ховд голд осолдсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ховд аймгийн Мянгад сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд /Ө-480236’29”, У-910922’51”/ осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 41 ажилтан, 6 автомашин, ар гэрийн 12 хүн, нийт 73 хүн, 8 автомашинтай 02.14-ний өдөр Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс оройн 19:30 цагт эрлээ түр зогсоосон бол өнөөдөр өглөөний 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
























