Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
Гоо сайхны мэс заслын дараа өөрийгөө таньсангүй

Британийн загвар өмсөгч Лаура Саммерс гоо сайхны мэс засал хийлгэснийхээ дараа өөрийгөө толинд хараад танихгүй хүнд байдалд оржээ. Хэдэн жилийн өмнөөс л ийм мэс засал хийлгэж эхэлсэн ч бүх зүйл сайн яваад байж. Саявтар тэрээр уруулынхаа хэлбэрийг өөрчлөх мэс засал хийлгэж 200 фунт стерлинг төлжээ. Гэтэл өглөө нь босоод толинд хартал аймшигтай зүйл харагдсан гэнэ. “Уг нь мэс засал нэг их удаагүй. Ажил дээрээ ирээд байж байтал цагийн дараанаас л бие нэг хачин болоод толгой эргэж, уруул чинэрээд байсан. Би тэр үед нь тоолгүй, тэгдэг л юм байх гэж бодож байлаа” гэж ярьжээ. Маргааш өглөө нь босоод хартал эмнэлэгт хандахаас аргагүй болсон байх нь тэр. Ингээд эмнэлгээр өчнөөн явж, элдэв эм уун ичсэнээсээ болоод гадаа гудамжинд ч зүгээр явж чадахаа больжээ. Тэглээ гээд ч уруул нь урьдын төрхөндөө ороогүй байна. Одоо загвар өмсөгч маань охидуудад ийм аюултай алхам хийхгүй байхыг сануулж “Цаадуул чинь хүмүүсийн амьдралаар тоглодог юм билээ шүү” хэмээн анхааруулж байна. Саммерс 20 наснаасаа эхлээд л гоо сайхны янз бүрийн мэс засал хийлгэж хамраа өөрчлөн, цээжээ багасгаж байжээ. Энэ бүхэнд тэрээр 60 орчим мянган фунт стерлинг буюу 94.2 мянган ам.доллар зарцуулсан гэнэ.
teneg sda hohichine l gehees uur yu gehev!!!

0 Сэтгэгдэл
2012.12.13