"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Зэвсэг хураах бага хурлын 2018 оны чуулган өндөрлөжээ
Женев хотноо байрладаг Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ) 2018 оны үйл ажиллагааны тайлангаа 9 дүгээр сарын 14-нд баталж, 2018 оны чуулганаа хаалаа. Тайланг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барих аж. Чуулганд Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.
Нью-Йорк хотноо 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах асуудлаарх анхны тусгай чуулганаар ЗХБХ-г зэвсэг хураах асуудлаар олон талт хэлэлцээ хийдэг цорын ганц чуулга уулзалт болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг аж. Манай улс ЗХБХ-ын 65 гишүүн орны нэг. ЗХБХ жилд гурван удаа хуралддаг бөгөөд гишүүн орнууд цагаан толгойн үсгийн дарааллаар бага хурлыг даргалдаг (жилд зургаан улс) байна. ЗХБХ нь санал хураахгүйгээр гагцхүү зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргадаг онцлогтой аж. Мөн олон талын түвшинд зэвсэг хураах, үүнд хяналт тавихтай холбоотой бүх асуудлыг хэлэлцэх бүрэн эрхтэй. Одоогоор ЗХБХ дараах үндсэн асуудалд анхаарлаа төвлөрүүлж байна. Үүнд: 1) цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох, цөмийн зэвсэг хураах, 2) цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх, 3) сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх, 4) цөмийн зэвсэггүй орнуудад цөмийн зэвсэг үл хэрэглэх, хэрэглэхээр заналхийлэхгүй байх баталгаа олгох, 5) шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсэг, радиологийн зэвсэг, 6) зэвсэг хураах цогц хөтөлбөр, 7) зэвсэглэлийн ил тод байдал зэрэг болно. Энэ оны чуулганаар ЗХБХ хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан асуудал тус бүрээр ажлын хэсэг байгуулж, нухацтай хэлэлцүүлэг хийсэн байна. 2019 оны чуулган нэгдүгээр сарын 21-нд эхлэх нь.

0 Сэтгэгдэл