"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Улсын сургуульд шалгалтгүй, оюутны байранд төлбөргүй оруулна хэмээн залилаж байна

Цагдаагийн байгууллага 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “2018-2019 оны хичээлийн жил эхлэх гэж байгаа тул хөдөө орон нутгаас аймаг, нийслэлийг зорих хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Жил бүр хичээл сургууль эхлэхтэй холбоотой гэмт хэргийн гаралт өсдөг. Жишээ нь улсын сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр бүртгүүлж өгнө гэж иргэдийг залилах гэмт хэрэг гарч байна. Мөн оюутан залуусыг оютуны байранд үнэ төлбөргүй оруулна хэмээн залилсан тохиолдол гарлаа. Жил бүрийн намар цагдаагийн байгууллагад 10-20 орчим ийм төрлийн гэмт хэрэгийн гомдол мэдээлэл ирдэг. Улсын сургуульд үнэгүй оруулж өгнө гэх зарын дагуу холбогдож танилцаад мөнгөө залилуулах тохиолдол цөөнгүй гарах болсон тул иргэдийг хууль бус зүйлд итгэж, хохирогч болохгүй байхыг анхааруулж байна” гэв.
Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд оюутанууд архидан согтуурч, гэмт хэрэг үйлдэх нь ихэсдэг. Тухайн архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн оюутаныг Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах аж.Ингээд зогсохгүй сурдаг сургуульд нь тухайн оюутны талаар албан мэдэгдэл хүргүүлэх гэнэ.
Түүнчлэн хичээл эхлэнгүүт аж ахуй нэгж байгууллагууд баар, ресторанууд хямдрал зарладаг. Тэгэхээр эдгээр байгууллага ашиг олохын төлөө биш гэмт хэргээс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

0 Сэтгэгдэл