"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Малын удмын сангийн үндэсний цогцолборын харилцаа, хамтын ажиллагаа тэлэв

Тус цогцолборт өнгөрсөн сард Исламын Бүгд найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Ази, Номхон далайн орнуудын газрын ерөнхий захирал Махмуд Фаразандехаар ахлуулсан төлөөлөгчид хүрэлцэн ирж, туршлага судалсан бол энэ сард АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер болон Байгаль орчин хариуцсан ажилтан Жэфри Жозеф нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Ийнхүү Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай төлөөлөгчид танилцаж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцон, туршлага судалж байгаа нь харилцаа, хамтын ажиллагаа нь дотооддоо болон төдийгүй олон улсад тэлж байгаагийн нэгэн илэрхийлэл гэж үзэж байна.
Нээлтээ хийгээд сар гаруй хугацаа өнгөрч буй тус цогцолбор малын генийн санг хамгаалах, үр үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорин ажилладаг.

Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь үр, азот, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах малын байр, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг зэрэг 14 объектоос бүрдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл