"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Орон нутгийн замд хамтарсан шалгалт үргэлжилж байна

2018 он гарсаар Монгол Улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 772 бүртгэгдэж, хэргийн улмаас 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хэдийгээр осол, хэрэг, амь нас нь хохирсон, гэмтсэн хүний тоо буурсан ч орон нутгийн зам болон орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хамгийн их тулгамдсан асуудал болсоор байна.
Учир нь ослын улмаас амь нас нь хохирогсдын 75 хувь буюу 201 нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгдэхээс гадна дийлэнх хувь нь жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.
Иймд хөдөө, орон нутгийн замд зорчигчдын хөдөлгөөн хамгийн ихээр нэмэгддэг 6-10 дугаар саруудад Замын цагдаагийн албанаас нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлж, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил, арга хэмжээг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.
Тухайлбал: Орон нутгийн замд теле хяналтын камер болон зөөврийн хурд хэмжигч багажаар хяналт тогтоох, зам болон замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийн үзлэг шалгалтыг хийж, сайжруулах, мөн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар хяналт шалгалт хийж ажиллахаас гадна хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёлыг дээшлүүлэх төрөл бүрийн сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах, сэрэмжлүүлэх самбарууд байршуулах зэрэг ажлуудыг шат дараалан зохион байгуулж байна.
Түүнчлэн 18 аймагт 27 авто замын байнгын хяналтын пост шинээр байгуулж байгаа бөгөөд одоогоор 4 аймагт 7 постын бүтээн байгуулалтын ажил дуусч, улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

Зохион байгуулсан ажлын үр дүнд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд гэмт хэрэг 45 нэгжээр буюу -25,3 хувиар, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүн 11 нэгжээр буюу -18,3 хувиар, гэмтсэн хүн 35 нэгжээр буюу -29,4 хувиар тус тус буурчээ. Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар нийт 284473 тээврийн хэрэгсэл шалгаснаас 63366 зөрчил илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон бөгөөд хөдөлгөөнд оролцож байгаа 4 тээврийн хэрэгсэл тутмын нэг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн статистик судалгаа гарчээ.
Удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн оюутан сурагчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул энэ чиглэлд хийх хяналт шалгалт 10 дугаар сарыг дуустал хугацаанд үргэлжилнэ.
Хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллаж байгаа ч хувь хүний болон хамт олны ухамсар, соёлын нөлөө хамгаас чухал гэдгийг санаж хөдөлгөөнд оролцогч та дүрэм, журмаа биелүүлж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл