"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Шүүх прокурор, улстөрийн албан тушаалтнуудын цалинг нэмэхгүй


ХНХЯ-ны гуравдугаар давхрын хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоосноор аль салбарынхны цалин яаж нэмэгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
ХНХЯ-ны гуравдугаар давхрын хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоосноор аль салбарынхны цалин яаж нэмэгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна. С.Чинзориг:
-Шүүх прокурор болон улстөрийн албан тушаалтнуудын цалинг нэмэхгүй.
Есдүгээр сарын 1-нээс эхлэн инфляцийн түвшинтэй уялдуулан нэмж байна. Багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан болон тэдгээрээс бага цалинтай хүмүүсийн цалинг 8 хувиар нэмнэ. Үйлчилгээ, төрийн захиргааны албан хаагчид зэрэг бүгд хамаарна.
Нийт 145 мянган хүний цалинг энэ оны есдүгээр сарын 1-нээс 8 хувиар нэмж байна.
Эхний ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаан дээр үндэслэн ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох ажлыг хийж байна. Эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаанаас хамгийн өндөр ачаалалтай нь сувилагч, боловсролын салбарт бага ангийн багш, цэцэрлэгийн багш гэж тодорхойлогдсон. Тиймээс сувилагч нарын ангиллыг хоёр ахиулах, бага ангийн багш нар, цэцэрлэгийн багш нарын ангиллыг нэг ахиулах шийдвэр гаргасан. Ингэснээр сувилагч нарын цалин 20-30 хувиар, бага ангийн багш, цэцэрлэгийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалин 14 хувиар нэмэгдэнэ.
Соёл урлагийн салбарынхны цалинг 8 хувиар нэмэхийн зэрэгцээ ангилал зэрэглэлийг нь шинэчлэн тогтоож байгаа. Тиймээс энэ салбарынхны цалин 14-32 хувиар нэмэгдэнэ.
Ингээд 145 мянган төрийн албан хаагчийн цалин 8 хувиар, 28200 төрийн албан хаагчийн цалин 14-32 хувиар нэмэгдэхээр боллоо.
0 Сэтгэгдэл























