"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хүүхэд хулгайлсан эмэгтэйг цагдан хорив

2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоотод оршин суух 5 настай Б.Энхжин нь гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 181800654 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс П.Батсуурь гэгч эмэгтэйтэй хамт явж байхад нь цагдаагийн алба хаагч нар олж илрүүлсэн байна.Насанд хүрээгүй хохирогч Б.Энхжин нь 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, гэмт хэрэгт өртөх үедээ 5 нас 1 сар 23 хоногтой байсан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2 дугаар гудамжны 9 тоотод эцэг Н.Батнайрамдал, эмээ Б.Цэрэнбадам болон 3 ахын хамт оршин суудаг.
Хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16-17 цагийн орчим Б.Энхжинг гэрийнхээ гадаа тоглож байхад нь П.Б нь “эгч нь зайрмаг авч өгье” гэж хуурч мэхлэн авч явж хулгайлсан байх ба улмаар тухайн өдрийн 18 цагийн Дархан-Улаанбаатар чиглэлийн автобусаар зорчиж Улаанбаатар хотод очиж Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, арьс ширний 80 айлын 12-4 тоот нийтийн орон сууцанд байх гэртээ авч очсон байна. Насанд хүрээгүй хохирогчоос авсан мэдүүлэг болон түүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд П.Б нь хохирогч Б.Энхжинг айлган сүрдүүлсэн, зодож гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд түүнд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар заагдсан хэрэг байх тул харьяаллын асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн гэж Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл