"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Цацаргын хяналтын шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Олон улсын атомын энергийн агентлагийн Incident and Trafficking Database /ITDB/ өгөгдлийн сангийн мэдээлэлд 1993 оноос хойш цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглагдаж болох нийт 18 төрлийн материал бүртгэгдсэн бөгөөд цацраг идэвхт материалыг худалдах, худалдан авах, ашиглах хууль бус оролдлого 450 гаруй удаа илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх,хураах чиглэлээр тавигдаж буй хяналтыг өндөржүүлж байна.
АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд манай улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулагдан хяналтын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

МХЕГ-аас “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” зорилго бүхий дээрх төслийг үргэлжлүүлэх санаачлагыг гаргаж, Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг суурилуулах шаардлагатай талаар 2016, 2017 онуудад удаа дараа хүсэлт хүргүүлсний дагуу АНУ-ын Эрчим хүчний яамнаас ирүүлсэн 2.143.919 ам доллар буюу 5.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авлаа. Эдгээр хяналтын төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор суурилуулж, ашиглалтад хүлээлгэж өгөх юм.

0 Сэтгэгдэл