"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
БНХАУ-ын санхүүжилттэй мазаалай хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ
БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлж буй мазаалай хамгаалах төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.
Энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын судлаач, эрдэмтэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөлтэй уулзаж судалгаа, төслийн талаар ярилцсан байна. Төслийг хэрэгжүүлэхэд МУИС, Биологийн хүрээлэн, Мазаалай сангийн төлөөлөгчид мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
Төслийн судалгааны хүрээнд БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнгийн долоон судлаач ирэх сарын 28-ныг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт байх Говийн их дархан газрын А хэсэгт хээрийн судалгаа хийж байна.
БНХАУ-ын Засгийн газраас энэ төсөлд 17.5 сая ам.долларын техникийн тусламж үзүүлж байгаа юм. Гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд дууссаны дараа хулсны баавгайг хамгаалсан туршлага, арга барил зэргийг багтаасан тайланг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр болжээ.
0 Сэтгэгдэл























