"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Бага насны охидын нүцгэн зургийг хуурч авдаг этгээдийг баривчилжээ

Бага насны охидуудыг хууран мэхэлж, цээж нүцгэн зургийг нь авдаг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн баривчилжээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй 21 настай этгээд байж. Фэйсбүүкт хуурамч хаяг нээж насанд хүрээгүй олон охидтой харилцаж, хууран мэхэлж нүцгэн зургийг нь авдаг байна.
Тэр фэйсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй фейсбүүк группэд нэвтэрч, өөр хүний зураг нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулдаг аж. Ингээд 13-14 насны 300 орчим охидтой тогтмол мэссэж бичиж, харилцаж байсан байна. Одоогоор дөрвөн хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа мэдүүлжээ.
Иймээс бага насны хүүхдүүд фэйсбүүк орчинд болгоомжтой байх, эцэг эхчүүдийг бага насны хүүхдүүдийнхээ фэйсбүүк хэрэглэх хэрэглээнд нь хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл