"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км буюу Цомог-Айраг өртөө хооронд төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон билээ. Ингээд тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байв. Тэгвэл галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ. Одоогийн байдлаар 20 гаруй галт тэрэг дээрх замаар хурд сааруулан явж өнгөрөөд байна. Мөн сэргээн босголтын ажилд 150 орчим сая төгрөг зарцуулсан аж. Сэргээн босголтын ажилд туслахаар ОХУ-ын болон Монголын хоёр кран унасан зүтгүүрийг өргөн, Айраг сум руу зөөх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Айраг сумын Цагаан дөрвөлж багт хонхор газарт их хэмжээний ус тогтож, айл өрхүүд үерийн усанд автаад байсан. Үерийн голомтод тус сумын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги 20 гаруй айл өрх, нэг автомашиныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

0 Сэтгэгдэл