"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
ТҮЦ-ийн худалдаачид ”Бидний төлөө ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол бид жагсаал, суултаа өлсгөлөн болгоно” гэлээ
Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос тэдний нийгмийн асуудлыг шийдэж өгөхийг шаардан энэ сарын 12-ноос эхлэн МАН-ын төв байрны гадаа хугацаагүй жагсаал, суулт, өлсгөлөн зарлах болсон талаар өнөөдөр /2018.8.9/ мэдээлэл хийлээ.
Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос тэдний нийгмийн асуудлыг шийдэж өгөхийг шаардан энэ сарын 12-ноос эхлэн МАН-ын төв байрны гадаа хугацаагүй жагсаал, суулт, өлсгөлөн зарлах болсон талаар өнөөдөр /2018.8.9/ мэдээлэл хийлээ.Тэд “МАН 2016 онд УИХ-ын ээлжид сонгуульд ажилгүйдэл, ядуурлыг шийднэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, татварыг багасгана, шударга ёсыг тогтооно, авлига хээл хахуультай тэмцэнэ" гэх зэргээр амлаж, үнэмлэхгүй ялалт байгуулсан. Гэвч амлалтаа биелүүлсэнгүй. Зөрчлийн хууль нэрээр ард түмний эрх чөлөөг боомилсон, алба гувчуур, торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн харгис бодлого явуулж байна. Өөрсдийн хүч чадлаар хувиараа худалдаа эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдэхийн оронд хууль зөрчигч, нийгмийг хордуулагч, хог шаар мэтээр элдэв дарамт шахалт үзүүлж, өр зээлийн дарамтад оруулж, татвар, торгуулиар хүчирхийлж байна. Тиймээс бид эвлэлдэн нэгдэж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээр эсэргүүцлийн тэмцэл эхлүүлэх гэж байна. Албан бус мэдээгээр Монголд 300 мянга гаруй худалдаа эрхлэгч бий. Тэднийг тэмцэлд уриалан дуудаж байна. Бидний эсэргүүцлийг хүлээн авч, ямар нэгэн шийдвэрт хүртэл тэмцэх болно. Тэмцэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ. Хэрэв бидний төлөө ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол бид жагсаал, суултаа өлсгөлөн болгоно” гэлээ.
0 Сэтгэгдэл























