"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Баян-Өлгий аймагт учирсан хохирол 15.6 тэрбум төгрөг болжээ

Баян-Өлгий аймагт долоодугаар сар гарсаар дөрвөн удаа усархаг аадар бороо орсны улмаас Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн. Гурван иргэн бэртэж гэмтэн, 287 байшин бүрэн нурж, гэр, хашаа, байшин усанд автсан байна.
Ингээд Баян-Өлгий аймагт 80 гэр, ус тээвэрлэгч, бохирын болон түргэн тусламжийн автомашин, дугуйт ачигч зэрэг техникийг Улсын нөөцөөс гаргасан. мөн Дэлхийн зөн-Монгол, МУЗН, Адра, Каритас олон улсын хүмүүнлэгийн байгууллага 115 мянган ам.долларын үнэ бүхий тусламж үзүүлжээ.
Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөг болоод байна. Одоо гамшигийг арилгахад 540 гаруй төгрөг шаардлагтай байгаа аж. Иймд Засгийн газрын нөөц сангаас 468 сая төгрөг гаргахаар болжээ. Үлдсэн мөнгийг нь аймаг, сумын нөөц сангаас гаргах аж.
Үүнээс гадна Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт нийт 116 км урт авто зам, замын байгууламж үерт автаж эвдэрсэн. Үүнийг сэргээн засахад шаардагдах нэг тэрбум 300 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.

0 Сэтгэгдэл