"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хүчтэй аадар бороонд гурван аймгийн 10 сумын цахилгаан тасарлаа

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхины улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан.
Дээрх гэмтлийн улмаас Архангай аймгийн 6, Хөвсгөл аймгийн 3, Завхан аймгийн 1, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болоод байна.
Мөн 16 гэр усанд автаж нурсан, гэр нь нурсан 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулж, иргэн С /48 настай, эмэгтэй/, Д /80 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээллийг 07.25-ны өдрийн 21:30 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн.
“Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин, Цэцэрлэг салбарын нийт 5 бригадын 40 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр, аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллагын 20 алба хаагч, 4 автомашинтай, нийт 25 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл