"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч-гал сөнөөгчдийн дунд “Иргэд автомашинтайгаар осолдсон үед аврах ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа.

Аврагчдын гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой дадлага, сургууль нь усны гүнийн камер ашиглан тандалт хийх, аврагч нар найман метрийн гүний шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, усанд осолдсон иргэнд амилуулах суурь тусламж үзүүлэх, живсэн автомашиныг усны гүнээс татан гаргах гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдсан юм. Дадлага сургуульд нийт 24 алба хаагч хамрагдлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл