"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Жолоочийн ажлын байранд бүртгүүлсэн иргэдийг сургалтад хамруулж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд С,Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн ажлын байрны бүртгэлийг долоодугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Бүртгэлд хамрагдсан нийт жолооч нарт нийслэлийн Залуучуудын хөжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь энэ сарын 24-27-ны өдрүүдэд “Хязгаар үгүй мөрөөд”, “Орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдрал бүтээх нь”, “Шинээр ажилд ороход тавигдах шаардлага ба нийгмийн баталгаа”, “Ажлын байрны онцлог, аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалт, нөлөөллийн ажлууд зохион байгуулна.
Тус сургалтыг амжилттай төгссөн залуучуудад энэ сарын 27-ны өдөр батламж гардуулан, ажлын байранд нь шууд холбоно.
“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай 2018 оны нэгдүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцаж, нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1.5-2 сая төгрөг байх юм. Түүнчлэн жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой юм.

0 Сэтгэгдэл