"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Налайх дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргүүллээ

Монгол Улс дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаж, иргэдийн оролцоогоор дамжуулан төр засгаас гарах шийдвэрт санал бодлоо тусгах боломж олгох “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль”-ийг Улсын их хурлаас 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр батлан гаргаж, нарийвчлан зохицуулалт хийсэн.
Тус хуулийн дагуу 2017 онд анх удаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга явуулж байсан бол энэ удаа Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлосны улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч, байгаль орчны тэнцвэр алдагдаж байгаа асуудлыг таслан зогсоох, хууль бус олборлолтын улмаас үүссэн ам, цооногуудыг дахин ашиглуулахгүй хаах асуудлаар тус дүүргийн оршин суугч, иргэдийн дунд зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт зохион байгууллаа.
Налайх дүүргийн иргэдийн дунд зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгыг хуулийн хүрээнд хоёр үе шаттайгаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг амжилттай зохион байгуулав.
Нэгдүгээр үе шатны санал асуулгыг түүврийн аргаар сонгогдсон 940 өрхөд Үндэсний Статистикийн хорооноос бэлтгэгдсэн судлаачид биечлэн очиж авсан бол хоёрдугаар үе шатны зөвлөлдөх уулзалтад эхний санал асуулгад оролцсон иргэдийн 50% буюу 470 өрхөд урилга хүргүүлснээс 278 иргэн хүрэлцэн ирж тухайн асуудлын талаар үнэн зөв, тэгш мэдээлэл авсныхаа дараа дахин саналын хуудас бөглөж оролцов.
Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн санал асуулгын нэгдсэн дүн, мэдээ тайланг Үндэсний статистикийн хороо нэгтгэн гаргаж, зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд хүргүүлснээр Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн тайланг үндэслэн “Зөвлөмж”-ийг боловсруулж Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүргүүлж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулжээ.

0 Сэтгэгдэл