Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Зуслангийн бүсийн зөвшөөрөлгүй хашааг буулгаж, газрыг чөлөөлжээ

Зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажил хийгдэж байна.



Зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажил хийгдэж байна.Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хуурай мухар зусланд орц гарц хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг арилгаж газрыг чөлөөлжээ.
Мөн иргэдийн гомдлын дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 4А байрны орчим болон "Астра" худалдааны төвийн хойд талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 19 ширхэг төмөр гарааш, чингэлэгүүдийг албадан буулгалаа гэж Хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн газруудад шалгалт хийж, орц, гарц хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан юм.


0 Сэтгэгдэл






















