Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Нийт 912 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөг олгогджээ


УИХ-ын чуулганы хуралдаанаар нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох тухай тогтоолыгбаталсан.
Хүүхдийн мөнгө олголтын ажлын явцын талаар холбогдох албанаас тодрууллаа.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн “2018 оны тавдугаар сарыг дуустал бүх хүүхдийн 60 хувь буюу 684,000 хүүхдэд харгалзах босго шугамын дагуу хорин мянган төгрөгийг олгож байсан бол 80 хувь болгосноор 228 мянган хүүхэд нэмэгдсэн.
Эдгээр 228 мянган хүүхдэд дөрөв, тавдугаар сарын мөнгийг арилжааны 12 банкаар дамжуулан журмын дагуу энэ сарын 20-нд олгож дууссан. Одоогоор нийт 912 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөг олгогдоод байна. Цаашдаа эдгээр хүүхдүүдэд журмын дагуу сар бүрийн 20-нд хорин мянган төгрөг энэ оныг дуустал олгогдоно” гэв.
Та хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php орж шалгаарай.
0 Сэтгэгдэл






















