Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
Ким Чен Уны гэргий олны өмнө ил гарлаа

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нийслэл Пеньяны цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд гэргий “нөхөр Ли Соль Ю”-гийн хамт хүрлэцэн ирсэн байна. Энэ нь хоёд Солонгосын телевизээр гарсан нь жинхэнэ дуулиан болж “Залуу удирдпагч маань гэрлэжээ” гэсэн байр хөөр дагуулсан аж. БНАСАУ-ын удирдагч энэ эмэгтэйтэй хамт байгаа нь сүүлийн үед хэвлэлээр гарах болсон нь сэтгүүлчид, олон нийт, шинжээчид, тэр дундаа тагнуулчдын хүртэл анхаарлыг татаад байсан юм. Цэвэрэхэн хувцасласан царайлаг энэ бүсгүйг олон нийт эхлээд удирдагчийн дүү Ким Е Жон гэж таамаглаж байсан. Гэтэл саяхан болсон их удирдагч Ким Чен Ирийн оршуулга дээр бага охины нь байгаа дүрс бичлэгтэй харьцуулан үзэхэд биш болох нь батлагджээ. Тэгэхээр энэ залуу бүсгүй бол Умард Солонгосын залуу удирдагчийн эхнэр болох нь батлагдаж байна.
Зарим эх сурвалж Ким Чен Уныг бүр 2009 онд хуримаа хийсэн гэж байгаа юм. Түүний эхнэрийн 27 настай, Пеньян хотноо Ким Ир Сений нэрэмжит Их сургууль төгссөн гэж байна. Бүсгүйн эцэг эх нь далайн эргийн Чхончжин хотод амьдардаг гэнэ. Эцэг нь орон нутгийн их сургуулийн декан, эх нь хотын эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн хэлтсийн эрхлэгч хийдэг байна. Залуу удирдагч энэ хоёр танилцаад нэг жлийн дараа гэрлэсэн, 2010 онд охинтой болсон гэсэн батлагдаагүй мэдээлэл бас байна.

0 Сэтгэгдэл