Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, ЕСБХБ-ны Нидерланд, Монгол, Македон, Армени болон Хятад улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, ЕСБХБ-ны дэд бүтэц хариуцсан ахлах Банкир Светлана Радченко болон бусад албаныхан байлцав. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн талаар онцлон ярилцсан юм.
Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хог хаягдлын судалгааг хийж, төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусчээ. “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон хотын эргэн тойрны оршин суугчдад байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ихээхэн үр ашиг авчрах, Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлын цэг мөн барилга болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах барилга байгууламж байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор уг төслийн зээлийн гэрээ болон, буцалтгүй тусламжийн гэрээг Улаанбаатар хоттой шууд байгуулахаар ажиллаж буйг ЕСБХБ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт хэлж байв. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийг ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх болсонд баяртай байгаа. Уг төсөл амжилттай хэрэгжиж нийслэлийн иргэд удахгүй төслийн үр дүнг хүртэн гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурах хамгийн сүүлийн шатанд явж байгаа. Бидний энэ үйл ажиллагаа ЕСБХБ-аас орон нутаг зээл авч буй анхны тохиолдол юм. Энэхүү төсөл хэрэгжсэний дараагаар нийслэлд агаарын бохирдлыг бууруулах болон нийтийн тээврийн салбарт шинэ дэвшилтэт, эко төсөл хэрэгжинэ. Одоогийн байдлаар тус ажлыг хэрэгжүүлэх судалгаанууд хийгдэж байна” гэв.
0 Сэтгэгдэл
























