Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны шаардлагын хариуг өгчээ
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах талаар ирүүлсэн шаардлагатай Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг танилцан өнөөдөр хариуг нь өгсөн байна.
Шаардлагын хариуд:
1.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрт туссаны дагуу ажиллагсадын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт тусгуулахаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгэээр сарын 19-ний өдрийн 1а/3442 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүллээ.
2.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор боллоо.
3.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолоор өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Харин үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлж байгаа бөгөөд иргэний төлсөн төлбөр нь тухайн эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болдог. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаар хамтарсан тушаалын 2.7-д заасны дагуу энэхүү орлогыг үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болсон.
Иймээс өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнууд үр дүнгийн урамшуулал авах бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага өөрөө шийдэн олгох эрх зүйн орчин нь дээр дурьдсан хамтарсан тушаалаар нээгдсэн болно гэсэн байна.

0 Сэтгэгдэл