Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Хэлмэгдүүлэлт бол Монгол үндэстний асуудал байсан гэв
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх шинэ мэдээ баримтыг судалгааны эргэлтэд оруулах, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хойч үеийнхэнд таниулах зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохиож байгуулж байна.

Хуралд Герман, ОХУ, Япон болон Шинжлэх ухаан академи, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн судлаачид, хамтын ажиллагаатай ажилладаг Конрад-Аденауэрийн сан, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай Архив, Улсын Дээд Шүүх, Прокурорын Ерөнхий газар зэрэг байгууллагаас илтгэгчид оролцож байгаа юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан, Улстөрийн хэлмэгдэгсэдийн холбооны дарга Д.Цогтбаатар нар бага хурлыг нээж үг хэлэв.
Хэлмэгдэн амь насаа алдсан, хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнээс Монголын төр уучлал гуйж, хэлмэгдэгсэдийг хуулийн дагуу цагаатгаж, бага ч гэсэн нөхөх олговор олгодог болсон. Цаашид энэ чиглэлээр судалгаа, шинжилгээг сайжруулж, энэ аймшигт үйл явц болсоныг мартахгүй сануулж, туршлага сургамж болгох учиртайг Комиссын дарга Я.Санжмятав илэрхийллээ.

Мөн судлаачид хэлмэгдүүлэлтийн талаар судалгааны илтгэлүүдээ танилцуулж байна. Тухайлбал Японы Шизүока их сургуулийн профессор Акира Оно тухайн үеийн ар, өвөр Монголд болсон хэлмэгдүүлэлтийг судалсан байна. Тухайн үед Ар Монголд коминтерний заавраар хүмүүсийг хэлмэгдүүлж байсан бол Өвөрмонголд бол айл бүрээс нэг нэг хүн хэлмэгдэн хороогдож байсан. Өвөрмонголд 364 мянган хүн буудуулсан. Энэ нь хоёр том хөршийн дунд байдаг Ар, Өвөр Монгол үндэстэн нэгдэн нийлж нэг том улс болох боломжтой. Тийм учраас хоёр талаасаа монгол үндэстнийг үгүй хийх гэж оролдсоны үр дүн байж болох талаар дурджээ. Өөрөөр хэлбэл энэ хэлмэгдүүлэлт бол Монголчуудын хувьд “Үндэстний асуудал” байсан байж болох талаар хөндөж байв.
Эрдэм шинжилгээний бага хурал одоо үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл