Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
“Эрдэнэт”-ээс зувчуулсан мөнгө эргэж ирэх үү?

Эрдэнэт”  үйлдвэрийн ажиллагсдад  халуун хоолоор үйлчилж  байсан  “Монголиан Катеринг”  компани   гэрээ дуусахаас өмнөх гурван сарын төлбөр  гэж 318,3 сая төгрөг нэхэмжлэн   шүүхэд хандсанаас  хамаг хэрэг  үүдэв.  Нэхэмжлэлийн дагуу   Эрдэнэтийнхэн тооцоогоо  нарийвчлан нягтлахад   харин ч  “Монголиан Катеринг”-ээс   авлагатай болж таарав.  2012 онд “Эрдэнэт”  үйлдвэрт  хийсэн  Үндэсний Аудитын газрын шалгалтын акт,  нягтлан бодох бүртгэл, шилжүүлсэн мөнгөний баримтаар 2,5 тэрбум төгрөгийг  “Монголиан Катеринг”-д илүү төлсөн нь тодорхой болжээ.  Өөрөөр хэлбэл  хоол үйлдвэрлэгч   үйлчилгээ үзүүлсэн 21 сард ажиллагсдын идээгүй хоолны мөнгийг   зувчуулан  уурхайчдын үйлдвэрийг   хохироосон байна.  Аваагүй үйлчилгээ, хэрэглээгүй зүйлийн төлөө  төлсөн мөнгөө эргүүлж авах нь  шударга ёсонд нийцэх нь ойлгомжтой.  Тэрчлэн  “Эрдэнэт”   энэ мөнгийг “Монголиан катеринг” -аас нэхэмжилжээ.    Маргаан үргэлжлэн “ Монголиан Катеринг” Үндэсний Аудитын газрын актыг илт хууль бус гэж үзэн, Захиргааны шүүхэд  гомдол гаргасан байна.  Энэхүү  маргааныг  таслах хурал  энэ сарын  долоонд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр  болж,  шүүгч Б.Мөнх-Эрдэнэ  дэнслэх  юм байна.

http://www.zaluu.com/read/17a7895dg

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан