Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөлтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Олон улсын санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүс нутгийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан менежер Изабел Чаттертоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлээс нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын дарга, Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга Ц.Батбаяр, ОУСК-ийн талаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жулиа Бейкинг, О.Лхагвасүрэн болон бусад албаныхан байлцав.

Энэ үеэр хотын дарга “Олон улсын санхүүгийн корпорацитай бид Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийн төсөл дээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа болон хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татан оруулахад бидний зүгээс хөрөнгө оруулалтын чиглэлээр ихээхэн анхааран дэмжин ажиллаж байна. Хөрөнгө оруулагч нарт сайн төсөл хэрэгтэй бөгөөд энэ тал дээр олон улсын байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг хангах тал дээр ажиллаж байгаагын нэг нь танай байгууллага /ОУСК/ юм. Танай байгууллагын зүгээс Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийн төсөл дээр урьдчилсан байдлаар дүн шинжилгээ хийсэнтэй манай нийслэлийн холбогдох албаныхан танилцаж, судалсан. Эмээлт ХҮҮТ парк төслийн ажлыг идэвхижүүлэх үүднээс танай байгууллага болон бусад донор байгууллагуудтай хамтран дугуй ширээний уулзалт хийх бодолтой байна” хэмээн онцолсон юм. Тэрбээр төслийг хэрэгжүүлэхэд Олон улсын санхүүгийн корпорацийн чадвар, туршлага шаардлагатайг дурдаад цаашид уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллан гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан