Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
“ОЮУТАН ТЭЭВЭР-2” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хичээлийн шинэ жил эхлэсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн нэмэгддэг. Үүнээс шалтгаалан зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. Жил бүрийн энэ үеэр Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулдаг.

Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын нийтийн тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн О.Энхбатаас тодрууллаа:

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн урсгал ихээхэн нэмэгддэг энэ тал дээр ямар зохицуулалтыг хийж байгаа вэ?

- Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотыг зорьсон зорчигч урсгал нэмэгддэг. Иймд Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор зорчигч урсгалын тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж ажилладаг. Энэ жилийн хувьд “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд бид зорчигчдын эрэлт хэрэгцээг хангасан тээвэрлэлтийг гүйцэтгүүлхийн тулд нэмэлт тээврийн хэрэгслүүдийн хуваарь, төлөвлөгөөг гаргаж, зорчигчдыг тээвэрлэж байна. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор нийт 1009 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж иргэдэд үйлчлээд  байна.

Орон нутгийн Замын цагдаагийн албатай хамтран “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Энэ нь 21 аймагт байрлах орон нутгийн замын цагдаагийн тасгууд, автотээврийн хяналтын улсын байцаагч нар хамтран орон нутгийн замын постуудаар ажиллаж байна. Мөн нийслэлийн 4 чиглэлд автотээврийн хяналтын улсын байцаагч нар, замын цагдаагийн албаныхан хамтран явуулын хяналт шалгалтыг ажиллуулж байна. Жишээ нь: Лүн, Дархан, Багануур, Хоолтын шалгах цэг юм.

Энэ жил 2017 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дээрх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Уг хяналт шалгалтаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээгүй, гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх, хамтарсан хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавих, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэж хэвшүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна.

Иймд иргэд өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээтэй, GPS-ын хяналттай,  техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдсан, даатгалтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд хурдыг хэтрүүлэлгүйгээр зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцхыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан