Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Усанд боогдсон иргэдийг аварчээ
2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт түр зуурын усархаг аадар бороо орсны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн 7 удаагийн дуудлагаар нийслэлийн Аврах анги, Аврах тусгай анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчний 16 дугаар гудамжинд айлын гэр хашаа усанд автсан, тус тоотод оршин суугч иргэн 57 настай, эрэгтэй  осголтын байдалтай байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа А.Батбаяр, Хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Лхагвасүрэн, тус хорооны Засаг дарга н.Тэмүгэ нар тухайн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аюултай бүсээс гаргаж яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхандүүрэг 20 дугаар хороо, Цэргийн хотхоны баруун талд үерийн сувгийн ус хальж өндөр настай иргэн усанд боогдсон байна гэсэн дуудлагыг ирүүлснээр нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай бүлэг хүрэлцэн очиход иргэн 74 настай, эмэгтэй, 12 настай, эрэгтэй, 10 настай, эрэгтэй нар үерийн усанд боогдсон байсныг аюулгүй газар гарсан.

Мөн Далангийн голд иргэд усанд боогдсон гэсэн  дуудлагын дагуу Аврах тусгай ангийн  5 албан хаагч, 1 автомашинтай шуурхай ажиллан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн 12-13 настай,  3 хүүхдийг эрсдэлтэй бүсээс гаргаж амь насыг нь аварсан байна.

Ус цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар сэрүүсч нутгийн зарим хэсэгт хур бороо орох төлөвтэй байгаа тул иргэд болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан