Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэдэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст  усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор  23-28 хэм,  Увс нуур болон  Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм,  бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 8-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан