Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
ФОТО: Бөөрний эмч, сувилагч нарын хамтарсан олон улсын хурал эхэллээ

Жил бүр зохион байгуулдаг бөөрний эмч, сувилагч нарын хамтарсан олон улсын хурлыг энэ жил “Бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн оношилгоо, эмчилгээ, сувилахуйн орчин үеийн чиг хандлага” гэсэн сэдвээр энэ сарын 26,27-ны өдрүүдэд ЭМЯ-ны хурлын танхимд зохион байгуулж байна.

Хурлын ерөнхий зохион байгуулагчаар  УНТЭ, Солонгосын улсын Рафаэль ТББ, хамтран зохион байгуулагчаар Денкфармын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монфа трейд зэрэг байгууллагууд оролцож байна.

Энэхүү хуралдаанд  нийслэл, хөдөө орон нутаг болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 250 гаруй эмч, сувилагч нар оролцож,  манай улсад зонхилон тохиолдож буй бөөрний дутагдлын гол шалтгаан болох бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн эдийн шинжилгээ, эмчилгээний талаар эмгэг судлалын эмч нартай хамтран харилцан туршлага судалж байна.

Өнөөдрийн хуралдаанаар бөөрний нарийн мэргэжлийн сувилагч нар бөөрний дутагдалтай өвчтөний бөөр орлуулах эмчилгээний хүндрэлийн онолын мэдээлэл болон тохиолдлууд дээр хэлэлцүүлэг хийх юм байна.

Мөн энэ үеэр Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн бөөрний эмч профессор болон бөөрний мэргэжлийн сувилагч нар өөрсдийн туршлагаас хуваалцаж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна.

Дашрамд дурдахад Монгол улсад сувилахуйн чиглэлээр ОУ-ын хурлыг УНТЭ-ийн Бөөрний төвийн сувилахуйн баг тав дах удаагаа амжилттай зохион байгуулж байгаа юм байна. Сургалтын үр дүнд сувилагч нар хөгжилтэй орны туршлагаас суралцаж, мэргэжил дээшлүүлэх боломж бүрдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан