Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
”ЗАРЛИГААР БАЙГУУЛСАН СОЁМБОТ ОРОН” СҮМИЙН ТУХАЙ


Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, соён гэгээрүүлэгч их Бандида Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Дэлгэрийн Чойрын хийдийн шинэ сүмийг өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр нээсэн билээ.


Дэлгэрийн Чойрын хийдийг гүн ухаантан Зава Дамдин одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт уулын энгэрт 1918 онд нүүлгэн байгуулж, 1930-аад оны эхэнд 500 гаруй лам шавилан сууж, бурханы ухаанд шамдан суралцаж байв.
 Дайчинбэйсийн хошууны эрдэм соёлын төв байсан энэ хийдийн туурийг хадгалж, түүнтэй зэрэгцүүлэн шинэ сүмийг барьсан бөгөөд “Зарлигаар байгуулсан Соёмбот орон” хэмээн нэрийдсэн тухай Дэлгэрийн Чойрын хийдийн хамба, Зава Дамдин гавжийн хойд дүр Лувсандаржаа ринбүүчи айлдсан байдаг.
Лувсандаржаа ринбүүчи  нь Түвдийн Сэтав чойжонгийн лүндэнгээр Зава Дамдин гэгээнтний хойд дүрээр тодрон 2005 оноос Дэлгэрийн Чойрын хийдэд суурьшин, тус хийдийг сэргээх, шинэ сүм барьж байгуулах их үйлсийг эхлүүлсэн. Өөрийн нь багш Гүрүдаваа ринбүүчийн сэрүүн тунгалаг ахуйдаа захисан захиас даалгавраар бүтээн байгуулсан учраас Зарлигаар байгуулсан хэмээн тодотгосон гэдэг.

Хамба "Соёмбо бол  өөрөө гарсан гэгээн гэдэг утгыг илэрхийлсэн санскрит үг бөгөөд дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг. Зава Дамдин гавж төрийн далбаанд байршуулах санаачлага гаргасан гэдэг бөгөөд одоо ч Монгол Улсын төрийн далбаанд энэ утга төгөлдөр тэмдэг оршсоор байгаа тул шинэ сүмээ Соёмбот орон хэмээн нэрийдсэн" гэж тайлдаг.
Сүмийн үүдэнд уран барималч С. Чоймбол тэргүүтэй урчуудын бүтээсэн 1946 оны долдугаар сарын 6- ны өдөр нийслэл хотын төв талбайд босгосон жанжин Д.Сүхбаатарын боржин хөшөөг залжээ


Зава Дамдин гавж төвд хэлээр 17 боть бүтээл туурвисан бөгөөд “Алтан дэвтэр”, “Хор чойнжун” зохиол нь монголч эрдэмтдийн дунд ихэд алдаршсан бүтээл юм.
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр Зава Дамдин гавжийн хойд дүр Лувсандаржаа Ринбүчи болоод дээрх сүмтэй холбоотой элдэв мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Лувсандаржаа Ринбүчи өөрийн хуудаснаа ийн бичсэн байна.


"ЗАРЛИГААР БАЙГУУЛСАН СОЁМБОТ ОРОН"

Монгол лам нар болон Монголын уран барилгачдын бүтээл. Монгол орны нэгэн их гайхамшигт уул Дэлгэрцогт хайрхны өвөрт арван жилийн нөр их хөдөлмөр, мяталгүй зоригоор энэ жил Их эрдэмтэн лам Зава Дамдин-ы ойд тохиож "Зарлигаар Байгуулсан Соёмбот Орон" хэмээх хасжсан хас чулуун суурьтай, болоржсон боржин чулуун ханатай, Бүрэн Ханы эрдэм төгс хар модон хавхлагатай, зүй зайгүй зүмбэр хээтэй, алтан багана, алтан дээвэр, алтан ганжир, алтан хүрдэн, алтан бодь гөрөөстэй, болор шилэн гэгээвч болон шалтай, амилсан аянгат луун чимэгтэй, хамгаалагч хатан зоригт Сүхбаатар жанжин, тойроод баатарлаг туульсын Асар, Басар арван дөрвөн нохойгоор сахиулсан, Энэ гайхамшигт сүмийг Лам багшийн зарлигаар энэ Их Монгол орны Өвөг дээдэс, Өв соёл, Өв тэгш оршил, Өнө Мөнхийн тухайд ба Эрдэм Соёл, Эв Нэгдэл, Эр Зориг, Эгнэшгүй гавъяа, Энх тунх, Эгүүрдийн жаргалангийн төлөө байгуулсан болохоос бус Коментерн-ий үр хөврөлөөс гарсан буруу ерөөлийн бууны нохдууд болон соёлын хувьсгалаас соохолзон гарсан соёлгүй бүдүүлэг болоод эх, эцэг, эх орон, энхрий бүхнээ худалдагч цөвүүн цагийн зэвүүн яргачид, бэртэгчид, ховч доншуучид, хэл амаа билүүдэгчид ба аливаа улс төр нийгмийн Популистууд, нийгэм улс төрийг ялзлагчидад зориулаагүй гэдгийг Алтан төр, Ард түмэндээ Монгол лам бээр өчив!

МОНГОЛ ОРОН ЯЛГУУН БОЛТУГАЙ

Зава Дамдин Ринбүчи гэжээ


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан