Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Орон нутгийн оюутнуудыг даатгалтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөв
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбогдон зам тээврийн осол, хэргийн тоо өсдөг. Жил бүрийн энэ үеэр замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулдаг билээ.
Энэ жил ирэх сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дээрх хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа аж. Шалгалтаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, гэрээгүй, гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх бөгөөд хамтарсан хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа юм байна. Мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавих, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэж хэвшүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл