Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Гавьяат эмч С. Бадамжав: Элэгний өвчний эмэн эмчилгээ бий
Heregtei yariltslaga bn bayarlalaa
Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчний нэг болох элэгний өвчлөл, түүний эмчилгээний талаар АШУҮИС-ийн АУС-ийн дотрын II тэнхимийн элэг судлалын профессоруудын ахлагч, доктор, дэд профессор, гавьяат эмч
С. Бадамжавтай ярилцлаа.

-Манай эрүүл мэндийн салбарын хөгжил ямар түвшинд байна гэж боддог вэ?
-Монгол бол өөрөө хөгжиж байгаа орон бөгөөд өндөр хөгжилтэй орны хэмжээнд хүрэхэд хугацаа шаардах байх гэж бодож байна. Ер нь социалист байсан орнуудад эрүүл мэндийн салбарын хоцрогдол, доголдол одоо хүртэл үргэлжилсээр л байна. Хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй юм.
-Сүүлийн жилүүдэд монголчуудад зонхилон тохиолдож байгаа өвчний талаар?
-Монголчуудын дунд зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчнүүд, элэгний өвчнүүд нь зонхилон тохиолдож байна. Үүний дотроос элэгний хатуурал, өмөн гэж хэлээд байдаг элэгний хавдрын өвчлөл нь манай оронд нэлээн дээгүүр Ази байтугай дэлхий дээр эхний байруудыг эзэлж байна. Энэ өвчнөөр жилд 3000 гаруй хүн өвчний хүндрэлээс болж нас бардаг. Өдөрт 6-7 хүн нас барж байна гэсэн үг л дээ. Энэ элэгний өвчний тоо сайн буурахгүй эдгэрэх хугацаа их шаардаж байгаа болохоор архаг өвчнүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь нийгэмд хөдөлмөрийн чадвараа алдаж, нас баралтын хувь ихэсгэхэд нөлөөлж байна. Цирроз, элэгний хавдрын аль аль нь элэгний ком эсвэл дотуур цус алдалт их гардаг эмгэг юм. Ер нь элэг эрүүл бол бие эрүүл гэдэг Монголчууд бид элгээ өөрсдөө сайн хамгаалж байх шаардлагатай юм. Элэг мэдэрхүйгүй, харин цусан хангамж сайтай эрхтэн. Ийм учраас эзэндээ өвдөх дохио өгдөггүй, хожим хүндэрсэн үедээ олон шинжүүд тод ажиглагддаг.
-Элгийг өвчлүүлэгч гол эрсдэлт хүчин зүйл юу вэ? Юунаас болж элэгний өвчлөл ихсээд байна вэ?
-Хамгийн гол эрсдэлт хүчин зүйл нь элэг сонгомлоор гэмтээдэг вирус байгаа. Одоо элэг гэмтээдэг вирусууд арав гаруй байна. Ялангуяа “В”, “С” вирус. Архаг халдвар маш хортой элэгний хатууралд хүргэдэг, хорт хавдар үүсгэдэг. 2-рт архи нь мөн элэгний хатуурал, элэгний үрэвсэл, хавдарт хүргэдэг. Дунд зэргийн шалтгаанууд гэвэл элэгний өөхжилт, элэгний хордлого гэж байна. Сүүлийн үед элэгний өөхжилт асар их байна.
Иймд эрүүл байхдаа урьдчилан сэргийлж буруу зуршлуудаас татгалзах , элэгний үйл ажиллагаагаа дэмжих бүтээгдэхүүн, хоол хүнсийг хэрэглэж занших хэрэгтэй.
Монголчуудын элэгний өвчлөлд ямар эмийг голчлон хэрэглэж байна вэ?
Энэ өвчний эмчилгээнд дэвшил гарсан үе бол үндсэндээ вирусийн эсрэг эм нээгдсэнээс хойш юм. Гэтэл вирусийн эсрэг эмийг хүн болгон хэрэглэж чаддаггүй. Яагаад гэвэл өртөг өндөр, өөрөө гаж нөлөө ихтэй зэргээс нь болж хэрэглээ хязгаарлагдмал байдаг. Одоо эмчилгээнд өргөн хэрэглэгдэж байгаа эм гэвэл 1997 оноос хойш Япон улсаас импортлогдож байгаа элэгний үйл ажиллагааг дэмждэг, элэгний эсийн ханын гэмтлийг багасгадаг, чихэр өвснөөс гаргаж авсан аминхүчлүүдээс бүрдсэн Глицерон эм байна. Глицерондээр судалгаа хийснээр вирусийн шалтгаантай элэгний өвчнийг эмчлэх шинэ эмийн нээлтийг тухайн үедээ хийсэн гэж бодож байна.Анх 20-оод жилийн өмнө Б.Дагвадорж, Ц.Оюунсүрэн, Д.Даваадорж нараас бүрдсэн баг энэ эмийн судалгааны ажлыг хийж байсан юм. Одоо бол Монголчуудын танил эм болсон. Элэгний өвчтэй хүмүүс Глицирон гээд хэлэхэд мэддэг болсон, мөн Минофаген Ц Стронгер гээд аль ч эмчид хэлсэн мэдэх болсон. Энэ эм өөрөө ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн, найрлагандаа химийн бүтээгдэхүүн ороогүй тул гаж нөлөө байдаггүй.Минофаген Ц Стронгерийг элэгний үйл ажиллагааг дэмждэг тариануудтай хамт хэрэглэхэд огтхон ч гаж нөлөө үзүүлдэггүй, тарилгаар хэрэглэж байх явцдаа ууж бас болдог. Зөвхөн элгээр зогсохгүй харшилд ч сайн нөлөө үзүүлдэг. Энэ эмийг хэрэглэж байгаад элэгний үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийг тодорхойлдог биомаркер шинжилгээ өгөхөд эерэг нөлөө үзүүлж байсан. Энэ эмэн дээр давхар нууцлалтай эмнэлзүйн судалгаа хийхэд чүр дүнтэй нь батлагдсан. Глицирон гэдэг нэрээр манайхан одоо сайн хэрэглэж мэддэг болсон.
-Одоо энэ эмийг ямар газруудаар хэрэглэж байгаа вэ. Хаанаас авч болох вэ?
-Сумаас эхлээд аймаг нийслэлийн шаталсан эмнэлгүүд, бүх л шатны эмнэлгүүд түгээмэл хэрэглэж байна. Минофаген Ц Стронгер нь ургамлын гаралтай, сөрөг гаж нөлөө багатай учраас хүмүүс сэтгэл ханамж өндөртэй байдаг. Технологийн өндөр хөгжилтэй орон болох Япон улсаас импортолж байгаа учраас чанарын хувьд маш сайн бүтээгдэхүүн юм.
Бридж Корпорацийн компани болох “Нэкст Женерэйшн Хеалт” ХХК нь хориод жилийн турш тасралтгүй нийлүүлж байгаа учраас хэрэглэгчид маань ам сайтай, нилээд хүмүүст танигдсан эм байдаг. Сайн тал нь гаж нөлөөгүй, ургамлын гаралтай эм шүү дээ.
-Элэгний өвчний эмчилгээнд гол анхаарах ёстой зүйл нь юу вэ?
-Ямар ч эмийг зөв зохистой хэрэглэхэд үр дүн өгдөг. Манайхан бол тэгж чаддаггүй нэг эмийг дутуу хэрэглээд орхидог тэгээд олон эмч, олон эмнэлэг дамждаг, зарим нь бол нөгөө эмээсээ уйддаг ийм талууд ажиглагддаг. Орчин үеийн шаардлага хангасан экологийн бүтээгдэхүүнээс гаргаж авсан энэ Глицирон гэдэг эмийг хяналт, эмчилгээ, хяналт гэсэн дарааллаар хэрэглэх нь хамгийн зөв арга юм.
Дэлхийн хандлагыг хараад байхад цөөхөн хэдхоногийн хэвтэн эмчилгээндэлэгний вирусийн шалтгаант өвчнүүд бүрэн эдгэрдэггүй сөрөг талтай.
Минофаген Ц Стронгер, Глицироныг эмчийн хяналтанд, шаардлагатай хугацаанд хэрэглүүлээд холбогдох шинжилгээг хийж үр дүнгээхянаад явахад элэгний үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдгийг манай эмч нар анддаггүй юм билээ.
Мөн элэгний өвчлөлөө эмчлэх гээд ууж хэрэглэж байгаа эмнийхээ сөрөг гаж нөлөөг анхаарахгүй орхиж болохгүй тул ургамлын гаралтай , сөрөг нөлөөгүй, баталгаат эм тариаг сонгох нь чухал байна. Мэргэжлийн эмчийн хяналтанд цөөн хоног эмчлүүлэх, үр дүнг нь ажиглах нь чухал болохоос олон хоног хэвтээд эдгэдэггүй архаг өвчин юм л даа.
Ярилцсанд баярлалаа.

1 Сэтгэгдэл
Оюунбадам
Элэгний гол судасны бөглөрлийг гаргах арга байдаг болов уу
2019.07.15
2017.08.20