ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Дайны үеийн бөмбөгнөөс болж 10 мянган хүнийг нүүлгэв
Германы Доод Саксон дахь Хильдесхайм хотод Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн хаясан бөмбөг илэрснээс 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүллээ гэж орон нутгийн захиргаа мэдэгдсэнийг NDR хэвлэл дамжуулжээ.
Наймдугаар сарын16-ы орой хотын төвд барилгын ажил хийж байсан хүмүүс бөмбөгийг илрүүлж саперуудыг дуудсан байна. Улмаар тэр газарт нэг км-ийн радиустай тойрог байгуулан хөдөлгөөнийг зогсоон хөл хорио тогтоожээ. Бөмбөгний ойролцоо ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон хэд хэдэн объект байсны дотор Гэгээн Михаилын сүм, Гэгээн Мариигийн дуган байдаг юм байна.
Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Германы Ганновер хотод мөн дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг илэрснээс болж 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байсан юм.
Германы Доод Саксон дахь Хильдесхайм хотод Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн хаясан бөмбөг илэрснээс 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүллээ гэж орон нутгийн захиргаа мэдэгдсэнийг NDR хэвлэл дамжуулжээ. Наймдугаар сарын16-ы орой хотын төвд барилгын ажил хийж байсан хүмүүс бөмбөгийг илрүүлж саперуудыг дуудсан байна. Улмаар тэр газарт нэг км-ийн радиустай тойрог байгуулан хөдөлгөөнийг зогсоон хөл хорио тогтоожээ. Бөмбөгний ойролцоо ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон хэд хэдэн объект байсны дотор Гэгээн Михаилын сүм, Гэгээн Мариигийн дуган байдаг юм байна.
Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Германы Ганновер хотод мөн дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг илэрснээс болж 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байсан юм.
0 Сэтгэгдэл
























