Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс
иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэгээс 29 нь бичиг баримтынхаа
хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан. Тэгвэл энэ хүнд
суртлыг арилгах шийдвэрийг хотын дарга гаргасан байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүнд сурталгүй хүргэдэг болох зорилтын хүрээнд иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримттай тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болгох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гарган захирамжаараа баталгаажуулжээ.
Тодруулбал Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.Хотын даргын захирамж энэ сарын 21-нээс эхлэн хэрэгжих юм байна.

0 Сэтгэгдэл