Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Баянзүрх дүүрэгт НҮБ-ын хөтөлбөр хэрэгжинэ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч дарга Т.Баясах НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч нарыг өнөөдөр хүлээн авч уулзавв Уулзалтын үеэр нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэгт хөтөлбөрөө хэрэгжүүлэх болсондоо баяртайгаа байгаагаа төлөөлөгч нар хэлж байсан. Мөн уг хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрхийн таван цэцэрлэгийг бүрэн засварлахаар боллоо. Тодруулбал, дүүргийн 9,1,20,15,18 дугаар хороонд байрлах 3,22,63,122,129 дугаар цэцэрлэгийн засварын ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” сангийн буцалтгүй тусламжаар хийж, гүйцэтгэхээр болсон юм.

Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 34 мянган хүүхэд байгаагийн 25 мянга буюу 73 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой байгаа юм. Иймд тус сангаас дүүргийн Засаг  даргын Тамгын газартай хамтран хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд бүхий л талаар туслахаа мэдэгдсэн. Түүнчлэн цэцэрлэгийн багш нарыг мэргэжлийн сургалтад үе шаттайгаар хамруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан