Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
ХЭРЭГЦЭЭ НЬ НЭГЭНТ ДУУССАН ШИЙЛЭГДАМБАД 5 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ

ЭМЯ-ны сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа 500 сая төгрөгийн хахууль авч байгаад хууль хүчний байгууллагад үйлдэл дээрээ баригдсан гэх гэмт хэрэг төгсөх шатандаа иржээ. Тэр хахууль авсан нь үнэн гэдэг нь тогтоогдсон. Хахууль өгсөн хүн нь гэрчилсэн. Шийлэгдамбын хувьд энэхүү мөнгийг намын дарга Н.Энхбаярын даалгавраар авсан гэдгээ хэвлэлээр зарласан. Асуудлыг Н.Энхбаяр луугаа шилжүүлээд, уснаас өөрөө хуурай гарна гэж бодсон нь бүтэлгүйдсэн. Харин анхан шатны шүүхээс түүнд 5 жилийн ял сонсголоо. Одоо энэ хэргийг улс төржүүлэх шаардлага нэгэнт өндөрлөсөн. УИХ, ерөнхийлөгчийн сонгууль ард хоцорсон. Энхбаярыг улс төрд эргэн орох үүд хаалгыг ямар ч гэсэн 4 жилээр хойшлуулж чадсан. Шийлэгдамбын хэрэг дууссан. Одоо түүнээс шүүх хуулийнхан ч үтэр түргэн салахыг зорьж байна. Шийлэгдамба одоо үнэгүй бараа болсон. Түүний хэрэгцээ, оролцоо нэгэнт дуусжээ.
Ц.ХИШГЭЭ

0 Сэтгэгдэл