Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Жаргалант тосгонд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна

Улаанбаатар хотод энэ сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 1, 2 дугаар хэсгийн Жаргалант, Аюуш, Өндөрхааны гудамжуудаар үер бууж 12 айл орон гэргүй болж, 28 айлын гэр хашаа нурж нийт 40 айл өрх өртсөн. Мөн гурван хүний амь нас эрдсэн аюулт үзэгдэл болсон.

Үүссэн гамшгийн цагийн байдал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарч нийслэл, дүүргийн Онцгой комисс хуралдаж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажилласан. Бохирдсон талбайгаас хөрсний дээж авч нийслэлийн Мэргэжлийн хяналтын лавораторид хүргүүлээд байна.

Иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа хийн, заавар зөвлөмжийг өгч, ариутгалын бодис уусмал тараан ажиллажээ. Эрүүл мэндийн тусламжийг эрчимжүүлэн хүн амын дунд халдварт өвчин гарахаас урьчилан сэргийлэх зорилгоор 154 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг хийсэн байна.

Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд Улсын нөөцөөс 10, Улаан загалмайн хороо, Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас тус бүр нэг гэрийг олгосон байна. Мөн цахилгаан дамжуулах 10квт-ын агаарын шугамын тулгуур мод унасныг Төв, Улаанбаатар ЦТС ТӨХКомпаниас засварлаж хэвийн ажиллагаанд нь оруулжээ.

Тус хорооны иргэдийн ундны усны 11 худгаас 6 худаг үерт автсаныг хамгаалалтанд авч, уснаас дээж аван шинжилгээнд хүргүүлэн шинжилгээний хариу гарах хүртэл иргэдийг УСУГ-ын 2 автомашинаар зөөврийн усаар ханган ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 3 худгийг нээж хэвийн ажиллагаанд оруулаад байна.

Үерийн улмаас үүссэн нийт 585 тонн лаг шавар, хогийг зайлуулсан аж. Мөн айлуудын жорлон хальж орчныг бохирдуулснаас үүдэн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж нийт 92 айл өрх, найман байгууллагын хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай, цэвэр усны хоёр худаг, үхсэн 16 үхрийг булшилсан газар нийт 72,5 га талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан