Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Горхи-Тэрэлжийн цогцолборт газарт ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

 

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилдээ гадаадын 20 мянга, дотоодын 200 мянга орчим аялагч, жуулчид аялдаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Тэгвэл уг байгалийн цогцолбор газарт жуулчдад зориулж НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийн санхүүжилтээр БОАЖЯ хамтран ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

  

Усыг 98.6 цэвэршүүлдэг уг ариун цэврийн байгууламж нь өдөрт 3 тонн усыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна. Мөн цэвэршүүлсэн усныхаа 40 хувийг саарал ус болгон дахин ашиглах бөгөөд -40 хэмд ажиллах чадвартай аж. НҮБ-ын дээрх байгууллагуудтай 2015 оноос хойш хэрэгжүүлж буй ажлын хүрээнд уг ариун цэврийн байгууламжыг бий болгосон бөгөөд Sunny Service компани уг ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

 

Горхи-Тэрэлжид уг байгууламжийг ийн ашиглалтад оруулсан нь цаашид байгалийн цогцолбор газарт стандартад бүрэн нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах ажлын эхлэл болж байгаа хэмээн албаныхан онцолж байна. Мөн үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын бүс, тэр дундаа байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил цэвэрлэх байгууламж бүхий ариун цэврийн байгууламж бий болгох албан ёсны шаардлага тавьж ажиллахаар боллоо.    

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан