Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүдээс хамгаалах арга

Ер нь бол хүүхдийг хамгаалж асрах ёстой. Гэхдээ “амьдралын баяр баясал болсон энэ жижигхэн хүмүүс тийм ч өрөвдмөөр сул дорой амьтад биш юм” гэсэн бодол таны толгойд орж ирж байгаагүй юу? Бидний “амьдралын баяр баясгалан” маань элдвээр төвөг удах, сэтгэл зовоох гэх мэтэд тун дадамгай. Иймээс эцэг эхчүүдэд хамгаалалт хэрэг болох үе бий. Аюулгүй байдлаа хангахын тулд тусгай дүрэм журмыг сахих хэрэгтэй. Ингээд хүүхдээсээ өөрийгөө хамгаалах аргачлал зааврыг танд толилуулж байна. 



“Үрсэлгээ хийх” буюу 0-3 насны хүүхдүүд хамгийн аюулгүй сорт

Таних тэмдэг: Сахиусан тэнгэр шиг дүртэй, сул дорой.
Тааламжгүй байдал: Өдөржин шөнөжин бархирна.
Хамгаалах арга:  “Үрсэлгээ”-нээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол бэлгэвч юм. Хэрэв нэгэнт жирэмслээд хүүхдээ төрүүлсэн бол эмээд нь өгөх нэг арга байна. Эмээ нь тэртэй тэргүй нойрондоо муудсан байж таарна. Харин эмээ байхгүй бол өөрсдөө өсгөхөөс өөр аргагүй. За яахав... уйлахаар нь чихэвч зүүж болох юм.   
Бонус: Ноднин жил засвар хийгээд чих амраагаагүй хөршөөсөө өшөө авна.
Тааламжгүй байдал: Бохир памперс. Хувцас заваарах.
Хамгаалах арга: Хүүхэд асрагч хөлсөлж ав. Хэрэв асрагч хөлслөх бололцоогүй бол хүүхдээ хуурайлахдаа хормогч зүүж бай.
Бонус: Сэтгэлийн их тэнхээтэй, тэвчээртэй болно.
Тааламжгүй байдал: Мөлхөж сурангуутаа таны араас үргэлж “сүүл” шиг дагана.
Хамгаалах арга: Манеж худалдаж ав. Сэтгэл амар гал тогоондоо сууж болно.
Бонус: Хөдөлгөөний дутагдлаас та айх хэрэггүй болно.
Тааламжгүй байдал: Үнэтэй эд зүйлсийг чинь эвдэлнэ.
Хамгаалах арга: “Мөнгө бол аз жаргал биш” номыг уншиж эвдэрсэн зүйлсдээ харамсахаа боль.
Бонус: Амьдралыг гүн ухааны өнцгөөс хардаг болно.


“Соёолж эхлэх” буюу 3-12 насны хүүхдүүд дунд зэргийн аюул бүхий сорт

Таних тэмдэг: Нарийхан хөл гар, саваагүй харц, тэнэг асуулт, олон ааш.
Тааламжгүй байдал: Ажлын ширээ чинь хэзээ ч эмх замбараатай байхгүй.
Хамгаалах арга: Чихэвч зүүгээд бясалгал хий. Дараа нь буйдан дээр суугаад ажлаа хий.
Бонус: Ямар ч нөхцөлд та ажиллаж сурна.
Тааламжгүй байдал: Амьдралын тухай зогсоо зайгүй асуух болно.
Хамгаалах арга: Марксын “Хөрөнгө” номоос хэдэн өгүүлбэр цээжлээд асуулт бүрт нь түүгээрээ хариул. Хүүхэд чинь ахиж зовоохгүй.
Бонус: Арай их уншдаг болно.
Тааламжгүй байдал: Үргэлж шинэ тоглоом нэхнэ.
Хамгаалах арга: Худалдаж авч л таарна. Энэ бол хамгийн сайн арга.
Бонус: Мөнгө их олохын тулд хичээж ажиллах болно.
Тааламжгүй байдал: “Хүүхэд чинь ингэлээ тэглээ” гэсэн хүмүүсийн гомдол тасрахгүй.  
Хамгаалах арга: Гомдоллосон хүмүүс рүү инээ, уйл, эсвэл зодолд. Ахиж ирэхгүй. Харин та төрөлхийн ичимхий бол дүлий хүн гэж тэдэнд ойлгуул.  
Бонус: Онцын хэрэггүй хүмүүстэй харьцаа тасарна.


“Суулгац тарих” буюу 12-16 насны хүүхдүүд хамгийн аюултай сорт

Таних тэмдэг: Этгээд хувцаслалт ба үс засалт, бохь, ээмэг, батга.
Тааламжгүй байдал: Өглөөнөөс орой болтол тэнэг хөгжим тасрахгүй.
Хамгаалах арга: “Суулгац”-даа чихэвчтэй хөгжим авч өг. Ингээд ч нэмэр болохгүй бол өөртөө чихний бөглөөс ав. Утас, хаалгандаа дүлий хүмүүст зориулсан гэрэл асдаг хонх хий.
Бонус: Хөгжмийн төрлийн талаар мэдлэг чинь өргөжнө.
Тааламжгүй байдал: Мөнхийн завгүй компьютер.
Хамгаалах арга: Компьютер дотроосоо сексийн сэдэвтэй өгүүллэг, зураг, киногоо арилгаж, интернэтэд нэвтрэх тусгай код хий.
Бонус: Элдэв тоглоом нэхэхээ болино.
Тааламжгүй байдал: Мөнгө, тамхи алга болж эхэлнэ.
Хамгаалах арга: Мөнгө төгрөгөө сайтар далд хийж бай.
Бонус: Хүүхэд чинь бага халамж шаардана.
Эцэст нь залуугаараа эмээ өвөө болохгүйн тулд өсөж яваа хүүхэддээ аюулгүй сексийн талаар сайтар ойлгуулаарай. Бэлгэвч гэдэг ямар ашигтай зүйл болохыг хэдэн ч удаа тайлбарлаж болно. Хэрэв ингээд ч тус болохгүй бол... эмээ өвөө болчихоод энэ зааварчилгааг эхнээс нь унших хэрэг танд гарна.  


Хүүхдийг шийтгэж болохгүй

Сайн хүмүүжүүлэх нэрийдлээр хүүхдээ зоддог, элдвээр шийтгэдэг бол та хэдэн жилийн дараа маш хэцүү байдалд орно. Учир нь зодуулж шийтгүүлдэг хүүхдүүд сурлагадаа муу, хэрэг төвөгт орох нь элбэг, хүний үг тоож сонссдоггүй, зэрлэг авиртай хүн болж өсдөг байна. Цагдаагийн ажилтнуудын явуулсан судалгаагаар гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд багаасаа эцэг эхдээ зодуулдаг байсан нь тогтоогдсон ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан