Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Гурван сая еврогоор үнэлэгддэг хийлээр тоглоно
-Дэлхийн топ гэгддэг таван тэмцээний гуравт нь тэргүүлсэн амжилт тань таны ур чадварыг бэлхнээ илтгэнэ. Гэхдээ манай уншигчдад сонин болгож оролцсон тэмцээн, уралдааныхаа талаар мэдээлэл өгөөч?
-Дэлхийн олон томоохон мэргэжлийн хийлчдийн топ уралдаануудад оролцож байсан. Түүний дотроос А.Хачатурян, Н.Паганини, П.И.Чайковскийн Д.Ойтрахын нэрэмжит уралдааны гранпри, тэргүүн, дэд байруудыг хүртэж байлаа. Мөн дэлхийд алдартай түүхт театруудын тайз, концертын танхимуудад олон тоглолт хийсэн байна. Франц, Австри, Герман, Грек, Итали, Унгар, Украин, Сири, Өмнөд Солонгос, Хятад улсад аялан тоглолт хийж, нэрт удирдаач маэстро В.Гергиев, В.Спиваков, М.Плетнёв, В.Федосеев, Р.Канетти, М.Федотов, Ж.Конлон, Ю.Симонов нартай хамтран олон уран бүтээл туурвиж ирсэн. Одоо харин Оросын ирээдүйн залуу хөгжимчдийн баг бүрэлдэхүүнийг ахлан удирдаж байгаа. Мөн Москвагийн Филармонийн гоцлол хийлч.
-Дөрвөн настай байхаасаа хийлээр хичээллэсэн гэсэн байх аа. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан багш нарын шавь болно гэдэг амаргүй даваа байх, тийм үү?
-Миний хувьд Оросын Перм хотод дөрвөн настайгаасаа хийл хөгжмөөр хичээллэж эхэлсэн. 1991 онд долоон настайгаасаа анх симфони найрал хөгжимтэй гоцлол тоглож уран бүтээлийн гараагаа эхэлж байсан. Эхний арван жилээ Перм хотын хамгийн алдартай Швецов гэдэг багшаар заалгасан. Дараагаар нь Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторит сурсан. Ингэж сурахдаа Оросын ардын жүжигчин проф.Владимира Иванов багш дээр төгссөн ч одоо сургуульдаа урилгаар ассистент буюу туслах багшаар ажиллаж байгаа.
Мөн 2013 оноос өнөөг хүртэл Австри улсын Венийн Консерваторит дэлхийн хамгийн том хийлийн багш Бориса Кушнира профессорын удирдлага дор мэргэжил дээшлүүлж байна. Бориса Кушнира гэдэг хүн бол орчин үеийн бүхий л мундаг хөгжимчдийн багш байгаа юм. Энэ хүний сурагч болж яваадаа бахархдаг шүү.
-Монголд тоглох саналыг танд жил хагасын өмнө тавьж байж. Тухайн үед та саналыг нь хэрхэн хүлээж авсан бэ. Хамгийн түрүүнд танд ямар бодол төрснийг сонирхож болох уу?
-Эхлээд энд ирж тоглоно гэдэгтээ итгэж өгөхгүй байсан. Харин ирэхэд надад их гайхалтай мэдрэмж төрсөн. Тэр мэдрэмжийг танай улсын оркеструуд мэдрүүлсэн. Мөн ирсэн даруйдаа байгальд амарлаа. Монголын байгаль хамгийн сайхан нь байлаа. Танай сайхан оронд ирсэндээ сэтгэл хангалуун байна. Ярилцлагынхаа эхэнд би багаасаа хийл хөгжим тоглосон гэдгээ хэлсэн. Тэр үеэс л Монгол Улс миний сэтгэлд их ойр байсан. Яагаад гэвэл хийл хөгжмийн нум, утсыг дэлхий дээр зөвхөн монгол цагаан морины хялгасаар хийдэг юм. Ер нь, хийл хөгжимчин хүн бүрийн сэтгэлд Монгол орон ойр байдаг байх. Миний хувьд маргааш /өнөөдөр/ хүүхдүүдэд, залуу уран бүтээлчдэд, хөгжимчдөд зориулж мастер класс хийхээр болсон. Хичээл маань их сайхан болно гэж бодож байна. Сурсан зүйлээ өөрийнхөө чадлаар зааж сургах болно. Хүүхэд, залуучуудад хичээл маань таалагдаад цаашид Москвагийн Консерваторит сурах хүсэлтэй байвал холбох гүүр нь болохыг ч үгүйсгэхгүй.

-Та Италийн XVII зууны нэрт утсан хөгжмийн мастер А.Гварнерийн “Ex-Szigeti” мастер хийлийг эзэмшин тоглодог юм байна. Энэ алдартай, үнэт эрдэнэ мэт хийл хэрхэн танд ирэв?
-Санкт-Петербургийн Дом музык урлагийн сангаар дамжуулж Швейцарийн хувийн санд байсан энэ хийлийг надад өгсөн хэрэг. Энэ бол хүн бүрт заяахгүй ховор аз завшаан. Дэлхийд ховор хөгжмүүдийн нэг нь миний гар дээр байна шүү дээ. Түр хэрэглүүлж байгаа ч гэлээ энэ хөгжмөөр тоглоод дөрвөн жил өнгөрчээ. Дэлхийд гурван сая еврогоор үнэлэгддэг байгаа. Энэ хийлээр тоглохыг бичсэн бичлэгийг биш амьдаар нь хэрхэн эгшиглэдгийг монголчуудад сонсгох гэж байгаадаа, энэ хөгжмийг Монголд авчирсандаа үнэхээр их баяртай байна. Тийм учраас энэхүү сонгодог тансаг аялгууг мэдрэхийг хүсвэл тоглолтод хүрэлцэн ирээрэй.
-Хэр баргийн хүн тоглоод байдаггүй, уран бүтээлч хүнээс чамгүй ур чадвар шаарддаг бүтээлүүдийг тоглолтдоо эгшиглүүлэхээр сонгосон байна. Энэ сонголт таных уу?
-Тоглолтын маань хөтөлбөр өөрөө маш их сонирхолтой. Яагаад гэвэл хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татдаг юм. Тэгээд ч дэлхийн хамгийн нэртэй хөгжимчид, хийлчдийн тоглолтын хөтөлбөрт ордог байгаа. Тоглолт гурван хэсэгтэй. Нэгдүгээрт, Д.Шостаковичийн Баярын симфони Удиртгал, хоёрдугаарт Ж.Бизе, П.Сарасатегийн Кармен дуурийн аялгуунуудаас сэдэвлэсэн уран сэтгэмж байх юм. Харин гуравдугаарт, И.Брамсын Хийлийн гоцлол болон симфони найрал хөгжимд зориулсан алдарт нэгдүгээр концерт багтсан. Энэ концерт нь хийлч хүнээс маш их ур чадвар шаарддаг. Нэг бол зоригтой, үгүй бол маш их ур чадвартай хөгжимчин л энэ концертыг тоглодог юм.
-Дэлхийд ховор хөгжмөө манай улсад авчирчээ. Хамгаалалт тал дээр хэрхэн анхаарал тавьсан бэ?
-Мэдээж хамгаалалт маш сайн байгаа. Мөн өндөр үнээр даатгагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Орос-Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд энэ баасан гарагт УДБЭТ-т Оросын нэрт хийлч, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хөгжмийн урлагийн зөвлөх Павел Милюков сонгодог хөгжмийн тоглолт хийхээр болсон билээ. Энэхүү тоглолтыг Монголын үзэгчдэд анх удаа толилуулах санааг “Гранат музык” продакшн санаачилсан байна. Дэлхийн сонгодог хөгжмийн од, залуу авьяастан ийнхүү манай улсад тоглолт хийх болсныг нь талархан хүлээж авсан удирдаач, хийлч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Ч.Чинбат гуай “Энэ алдартай хөгжимчин үнэт хийлээр тоглох тоглолтыг үзэх нь хэн хүнд олдохгүй их хувь заяа” хэмээн тодотгосон юм. Тиймээс элдвийг нуршилгүйгээр нэрт хийлчтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

0 Сэтгэгдэл