Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Хулсны баавгайн хувцас өмсчихөөд телевиз дэлбэлнэ гэж сүрдүүлжээ

Америкийн Мериленд мужийн Балтимор хотод хулсны баавгайн хувцас өмсч, амны хаалт зүүсэн нэгэн эр телевизийн Fox 45 станцыг дэлбэлнэ заналхийлжээ.
Баг, хулсны баавгайн хувцас өмссөн эр телевизийн байр луу нэвтрэн дэлбэлнэ, тэсрэх бодисоо идэвхжүүллээ шүү гэж заналхийлжээ. Тэр бас “Панамын баримт бичгүүдтэй” эн зэрэгцэхүйц маш чухал мэдээлэл байгаа, үүнийг маш яаралтай эфирээр дамжуул хэмээн шаардсан байна. Энэ үеэр хүчнийхэн ирж телевизийн байрыг бүсэлж, хүмүүсийг барилгаас гаргажээ.

Дараа нь тэрээр байшингаас гарч ирэхэд хүчнийхэн түүнийг гараа халааснаасаа гаргаж, бууж өгөхийг шаардсан ч халааснаасаа гараа авахгүй байснаас мэргэн буудагч түүнийг буудахад хүрчээ.
Буудуулж зам дээр унасан түүн рүү цагдаагийнхан ойртож нэгжиж үзэхэд түүнээс ямар ч тэсэрч дэлбэрэх бодис олдоогүй байна. Балиморын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ти Жей Смитийн хэлснээр бол тэр амьд, эмнэлэгт хүргүүлсэн гэнэ.
Чухам яагаад ийм үйлдэл хийх болсон нь тодорхойгүй, хэргийг шалгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл