Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Энэтхэгт хэт халуун шатаж 220 хүн амь алдлаа

Энэтхэгт өнгөрсөн долоо хоног хэт халуун болсноос 220 гаруй хүн амь алдсан бол 330 орчим сая хүн ундны усаар гачигдаад байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
“Ялангуяа өмнө зүгийн Одишье, Теланган, Андхра-Прадеш мужуудад сүүлийн хоёр долоо хоногт 220 гаруй хүн амь алдлаа” гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Одишье мужид өнгөрсөн долоо хоногийн таван өдөр дараалан хэт халсан бол бямба гарагт цельсийн 47,5 градус хүрчээ. “Энэтхэгийн ихэнх нутагт ингэж халуун шатаж байгаа болохоор 330 сая буюу энэтхэгийн нийт хүн амын дөрөвний нэг нь амьдардаг 256 тойрогт ундны ус хүрэлцэхгүй байна” гэж Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

“Энэ зун сүүлийн 100 жилд тохиосон хамгийн халуун зун болж байна. Өмнөд нутгаар зарим үед цельсийн 48 градус давж байна” гэж Энэтхэгийн цаг уурын байгууллага мэдээлсэн байна.
Хэт халуунаас болоод зарим районуудад онц байдал тогтоож онцын шаардлагагүй бол өдрийн 11,00-13,00 цагийн хооронд гэрээс гарахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Зарим мужид ундны ус, хярам үнэгүй тарааж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл