Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Кумамотогийн 240 мянган оршин суугч нүүхээс аргагүйд хүрчээ
Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Японы Кумамото мужийн 240 мянган оршин суугчдад нүүх зөвлөмжийг хүргүүлжээ. Бороо үргэлжлэн орж, газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгдсээр байгаа энэ үед хөрсний гулгалт үүсч магадгүй гэж телевизийн “NHK” суваг анхааруулсан байна.

Мужийн хэд хэдэн районд цагт 70 мм хүртэл хэмжээний хур тунадас унана гэж цаг уурчид таамаглаж байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг бий болгож байна. Үүнээс гадна, Кумамотод газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжилж, долоо хоногийн хугацаанд 700 орчим ийм үзэгдэл бүртгэгджээ.
Дөрөвдүгээр сарын 14-нд Японы баруун эрэг хавийн баруун өмнөд хэсэгт оршдог Кюшү арлын Кумамото мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол бямба гарагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Цуврал газар хөдлөлтийн улмаас 48 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болоод байна.

0 Сэтгэгдэл