Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Аялал жуулчлалыг боомилсон Туркийн эрх баригчдын дөрвөн алдаа

Туркийн эдийн засгийн гол салбарын нэг болох аялал жуулчлал Анкарагийн гадаад, дотоод улс төрийн бодлогын дөрвөн алдааг туркийн сэтгүүлч Мехмет Тезкан нэрлэсэн байна.
Юуны түрүүн Турк улс Сирийн дотоод хэрэгт оролцож эхэлснээр сирийн 2,7 сая дүрвэгч туркт орж ирсэн. Эгийн тэнгис дүрвэгсэд хууль бусаар зөөсөн хөлөг онгоц, завиар дүүрч, өдөр бүр хэдэн арван хүн живж үхэх боллоо. Эцсийн эцэст энэ тэнгис “үхлийн тэнгис” нэртэй болов гэж бичээд “Бид одоо хаана амрах юм бэ, ёроолд нь хүүхдийн цогцос хэвтэж байгаа усанд орцгоох юм уу гэж Тезкан асуусан байна.
Хоёр дахь гол алдаа нь жихадууд хүчтэй болж байгааг харсаар байгаад Анкара нүдээ аниад сууснаар “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн алан хядагчид туркт чөлөөтэй нэвтэрсэн.
Дараачийн дугаарт Турк улс Москватай харилцахдаа алдаа гаргаснаар эх оронд нь ирдэг аялагчдын ихэнх хувийг бүрдүүлдэг орос жуулчид ирэхээ больсон гэжээ. Эхлээд Анкара оросын онгоцыг агаарын хил зөрчлөө гэж сөнөөсөн, дараа нь үүнийгээ тайлбарлах гэж байдлыг улам хурцатгасан. “Бид харилцаагаа тасалж, аялал жуулчлалыг хөл дээр тогтоож байсан оросуудыг алдсан” гэж Тезкан бичсэн байна.
Хамгийн сүүлд Туркийн засгийн газар Курдистаны ажилчны намтай хийж байгаадайныг зогсоож, асуудлыг энх тайвнаар шийдэх талаар юу ч хийгээгүй. Одоо туркийн гудамжуудад Дэлхийн хоёрдугаар дайны үеийг санагдуулам ядуурал, эмх замбараагүй байдал газар авлаа.
Ийм байхад улс оронд минь жуулчид яагаад ирэхгүй байна гэж гайхаад ч хэрэггүй гэж сэтгүүлч тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл