Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Японд 14-нөөс хойш 600 гаруй удаа газар хөдлөөд байна

Японы Кюшью аралд энэ сарын 14-ний орой болсон газар хөдлөлөөр амь үрэгдэгсдийн тоо өнөөдрийн байдлаар 44 хүрлээ, өнөө болтол газар доорхи түлхэлт үргэлжилсээр байна гэж NHK телевиз мэдээллээ. Эхний газар хөдлөлөөс хойш өнгөрсөн тав хоногт нийтдээ 600 гаруй удаа их бага хэмжээгээр газар хөдөлж чичирхийлэл мэдрэгдээд байгаа юм байна.
Гаар доорхи түлхэлт тус арал дээрх Кумамото, Оита аймгийн нутагт голдуу тохиож байна.
Тав хоногийн өмнө Кюсю арлын төвд 7,3 магнитудын хүчтэй газар хөдлөл тохиож авто болон төмөр зам, гүүр эвдрэн хөрс гулгаж гамшиг болсон юм. Энэ газар хөдлөлийн уршгаар 44 хүн амь үрэгдэж 1000 гаруй хүн бэртэж шархадсан бол 94 мянган хүн орон гэргүй болсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна.
Энэ газар хөдлөл нь 2011 онд 15 метрийн өндөр цунами үүсгэж Фукусимогийн цөмийн цахилгаан станцад осол гаргасан газар хөдлөлийн дараа орох хүчтэй гамшигт тооцогдож байгаа юм. 2011 оны тэр газар хөдлөл, цунамийн үеэр 20 мянга орчим хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон юм.

0 Сэтгэгдэл
zaluu
huurhii muu yoponuud eh oron ni gazar nutag ni hetsuu bolood manai mongold hurgeneer mash iheer orj irj baigaa yum bna lee shd.mongol erchuud ch odoo baahan yopon solongos hyatad amerik autrali geed l ih l olon ornii bazuudtai boltsgoogood buun bayar
2016.04.19