Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БНАСАУ, удирдагч Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр пуужин харвана гэнэ

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 15-нд тохиож байгаа БНАСАУ-г үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч асан Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр Умард Солонгос дунд тусгалын балластик “Мусудан” загварын хоёр ч пуужин харвахаар зэхэж байгаа гэнэ. Эдгээрийг нутгийн зүүн хойд Вонсан хотын ойролцоох полигоноос харвах бололтой.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч энэ тухайд Умардынхан цөмийн туршилт юм уу, пуужин харвах юм бол урьдчилан хамгаалах арга хэмжээ авч байгаа гэсэн байна.
РИА Новости агентлагийн тэмдэглэснээр бол “Мусудан” загварын пуужин нь 3-4 мянган км хөөрч Аялскийн хойг юм уу Гуамын аралд хүрэх чадалтай гэнэ.
Ийм тив хоорондын тусгалтай баллистик шинэ загварын пуужингийн хөдөлгүүрийг Умард Солонгос энэ дөрөвдүгээр сарын 9-нд Сохэ полигонд газар дээр туршсан юм. Энэ туршилтын талаар удирдагч Ким Чен Ун нь “Америкийн империалистууд болон бусад дайсагнагч хүчнүүдэд цөмийн цохилт өгөх бас нэг баталгаатай боллоо” хэмээн дүгнэсэн юм.
Ким Ир Сен нь БНАСАУ-ыг үндэслэн байгуулж 1948 оноос нас бартлаа 1994 онд энэ улсыг удирдсан, умард Солонгосыг бие даан хөгжүүлэх чучхегийн онолыг үндэслэгч юм. Түүнийг амьдад нь ч, өнөөдөр ч “Аугаа их удирдагч, нөхөр Ким Ир Сен”, “БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгч” хэмээн өрөгөмжилдөг юм.

0 Сэтгэгдэл